card

Захирлын мэндчилгээ

Манай компаний вэб хуудсаар  зочилсон та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 

Манай компани нь  байгууллагдаад хэдийгээр 3 жил болж байгаа  ч хэрэглэчид  та бүхнийхээ дэмжлэг, бидэнд хүлээлгэсэн итгэл сэтгэлийн хүчээр өнгөрсөн хугацаанд багагүй амжилттай ажиллаа.

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд бид бүхэн өөрийн Шингэрүүлсэн хийн түлш хадгалах 720 м3 -н хүчин чадал бүхий ХЦС-н бүтээн босголтын ажлыг амжилттай дуусгаж Ойн бирж ХХК болон Шунхлай Трейдинг  ХХК-нуудтай хамтран 10-иад АХЦС-г Улаанбаатар хотод шинээр барьсан. 

Бид Улаанбаатар хотын Утааг бууруулах зорилготойгоор хэд хэдэн төсөлийг хэрэгжүүлж эхлээд  байгаа бөгөөд тэдгээр төсөлүүдээс зухасан дурьдвал төв аймагт байрлах "Жаргалан Эко" хотхоныг  хийн түлшээр халаах төслийг 1 жилийн  турш туршилтийн байдлаар хэрэгжүүлж төсөл маань дуусах шатандаа ороод байна. 

Дээрх туршилтаар  цаашид төвийн дулаан хангамжинд  холбогдоогүй,  холбогдох  боломжгүй амины орон сууц, орон сууц, үйлдвэр үйлчилгээний газруудын дулаан хангамжийн асуудалыг хийн түлшээр шийдвэрлэх боломжтой гэсэн дүгнэлтэнд хүрсэн бөгөөд бид 2017оноос эхлэн энэхүү  төслийг бодитоор  хэрэгжүүлж эхлэх ба энэ дашримд бид  хэрэглэгчид та бүхний аюулгүй байдлыг үргэлж нэн тэргүүнд  тавин ажиллахын  сацуу, бодит  үр  дүнг харуулж ажиллах болно гэдгээ хэлэхийг хүсч байна. 

Хүндэтгэсэн захирал Ким Ян Так

Компаний танилцуулга

МОНГОЛИАНВОН ЭНЕРЖИ ХХК нь 2014 оны 6-р сарын  20-ны өдөр  байгууллагадсан БНСУ-н Е1 ХК болон Жэжү  арлын Халла Энержи ХХК-ны хөрөнгө оуулалттай монголын томоохон хийн  аж ахуй эрхлэгчидийн нэг юм.

 Манай компани нь 2014 оны 11-р сарын 20-ны өдөр Сонгино хайрхан дүүргийн 21-р  хороо  аршаант өртөөнд  байрлах өөрийн эзэмшилийн газарт 720 м3 –н багтаамж бүхий хий хадгалах агуулах, 1 минутанд 8 баллон зэрэг цэнэглэх хүчин чадал  бүхий хий цэнэглэх станцийг ашиглалтанд  оруулан 2014 оны 12-р сарын 30-ны өдөр  улсын комисст хүлээлгэн өгч  2015 оны 3- р сараас үйл ажиллагаагаа  явуулж эхэлсэн. 

Бид  МNS 5083:2001,MNS5084:2001 стандартын  шаардлагад бүрэн нийцсэн авто газ болон ахуйн хэрэглээний хийн түлшийг ОХУ-с, олон улсын чанарын стандартад  нийцсэн хийн хангамжийн холбох  хэрэгсэл, тоног төхөөрөмжийг БНСУ-с импортлон  дотоод, гадаадын зах  зээлд хамгийн хямд  үнээр нийлүүлж байна. 


Эрхэм зорилго: 

Монголын шингэрүүлсэн хийн  зах зээлд  аюулгүй ажиллагааны шинэ технологийг  нэвтрүүлж  аюулгүй ажиллагааг эрхэмсэн хэрэглэгчдийн найдвартай түнш  байж монголийн шингэрүүлсэн хийн зах зээлд  шинэчлэлийг авчирах  тэргүүлч компани  байна. 

Уриа:

Цэвэр эрчим хүч Аюулгүй амьдралын баталгаа 

Хий цэнэглэх станцын танилцуулга

Уг хий цэнэглэх станц нь БНСУ-н  2013 оны  3-р  сард шинэчлэн батлагдсан KGS FP332 2013, KGS FP331 2013 зэрэг  хамгийн сүүлийн үеийн “шингэрүүлсэн хий цэнэглэх,төхөөрөмж ийн угсралт техник  технологи, хяналт  шалгалт аюулгүй ажиллагааны норм дүрмүүдийн  дагуу барьж байгуулласан болно.

Мөн  хий цэнэглэх станцын угсралтад  хэрэглэсэн тоног төхөөрөмжүүд  нь олон   улсын стандарт, хэмжилзүйн OIML (Organisation International  metrologie legale)   сертицикат болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн брэндүүд болох Blackmer,   Korea meter, CAS group гэх мэт олон компаниудын шилдэг техник  технологийг  ашигласан болно.

 

720 м3 -ийн багтаамж бүхий Хий хадгалах сав

1 минутанд 8 баллон цэнэглэх хүчин чадал бүхий эргэдэг жин