Манай компани нь 2016 оны 5-р сараас эхлэн БНСУ-н Хуасан ХК-ны үйлдвэрлэсэн Нью бутан нэртэй аяны ахуйн хэрэглээний хийн түлшийг холбогдох зөвшөөрөлийн дагуу албан ёсны эрхтэйгээр импортлон зах зээлд нийлүүлж эхэлсэн.
Энэхүү бүтээгдэхүүн нь 95 хувийн бутан, 5 хувийн пропоны найрлага бүхий олон улсын чанар стандартын ISO9001:2009, ISO90015:2008 шаардлагад бүрэн нийцсэн бүтээгдэхүүн юм.
Бараа материалийн аюулгүй байдлын тухай
Үйлдвэрлэгч: БНСУ-н ХУАСАН ХК
Зориулалт: Зөөврийн ахуйн хэрэглээний газ
Химийн найрлага ба нэр томъёо
Химийн нэр томъёо |
ижил төстэй барааны нэр | газны дугаар | харьцангуй жин |
n-Butane | Butane | 106-97-8 | 95% |
Propane | n-Propane | 74-98-6 | 5% |
Эрүүл мэндэд үзүүлэх аюулын мэдээлэл
Тархалтын нөлөө Нүд- загтнаа үүсгэнэ Арьс- шингэн бутан хүний арьсанд хүрвэл хөлдөөнө Үнэртэх/амьсгалах / - амьсгалын замыг чочрооно. Хийх маш ихээр амьсгалж хордсон тохиолдолд /дотор муухайрч бөөлжих, ухаа алдах, толгой өвдөх, толгой эргэх / Залгих /уух/ - хориотой. |
Түргэн тусламж
Тархалт нөлөө Нүд- бүлээн усаар сайтар угаарна. Намжихгүй бол эмчийн туслалцаа авна. Арьс- гэмтсэн хэсгийг дулаан байлгана. Хэрэв боломжтой бол халуун бүлээн усанд орно. Цусны эргэлтийг сайжруулахын тул гэмтсэн хэсэгт массаж хийнэ. Үнэртэх/амьсгалах / - Яаралттай хий тархсан орчиноос холдож цэвэр агаар амьсгална.Хохирогч ухаан алдсан тохиолдолд хиймэл амьсгаа хийж хүчил төрөгчөөр амьсгалуулна. Залгих /уух/ - хориотой. |
Гал болон дэлбэрэлтийн аюулын мэдээлэл
Шатах градус(C)&Арга: -60, TCC |
Агаарт шатах хязгаар (Хэмжээ.%):1.6~8.5 |
Автоматаар асах температур(С): 288 |
Автоматаар задрах температур: Хамааралгүй |
Шаталтын дулаан(btu/lbm):19 512 |
|
Унтраах арга: Спиртын хөөс, Нүүрсхүчлийн хий, Хуурай химийн бэлдмэл, хөөс*, усан цацлага(манан), бусад *доор дурьдсан тусгай гал унтраах аргыг хэрэглэнэ үү |
|
Гал унтраах ажиллагаа: Хаалттай орчинд асч буй гал руу орохдоо амьсгалах аппарат зүүнэ. Боломжтой бол хий гарч буй эх үүсврийг хааж таглана. Хий алдаж буй хэсгийг зогсоож чадахгүй бол шатаана. Галд шатсан хэсгийг хөргөх, дэлбэрэлтийн бүсээс газыг сийрэгжүүлэх болон хүний амь насыг хамгаалах зорилгоор усан цацлагыг ашиглана. |
|
Гал болон дэлбэрэлтийн аюулууд: Дулаанд, дөлд болон хүчилтөрөгчид ил гарсанаар өндөр аюулыг дагуулна. Маш бага шаталтын хэмээс шалгаалан энгийн нөхцөлд ноцолт болон дөл өгсөнөөр гал гарах аюултай. Хүчилтөрөгчийн материалд нөлөөлж болно. |
Нөлөөлөлийн мэдээлэл
Тогтвортой байдал Тогтвортой Тогтворгүй |
Болгоомжлох нөхцөлүүд Дулаан Ноцолт Галын дөл |
|
Таарамжгүй нөхцөл(тээвэрлэлт, савлалт болон хадгалалтын үед болгоомжлох материал) Хүчилтөрөгчийн бүтээгдэхүүнтэй нийлүүлэхгүй байх |
||
Аюулын үед гарах нөлөө/Задарсан бүтээгдэхүүнээс гарах үйлчлэл: Эхүүн үнэр, утаа |
||
Аюултай полимержүүлэлт Үүсэж болно Үүсэхгүй |
Болгоомжлох нөхцөлүүд: Хамааралгүй |
|
Цэвэршилтийн мэдээлэл: Хамааралгүй |
Асгарах болон хий алдалтын ажиллагаа
Агаарт тархсан болон асгарах үед авч хэрэгжүүлэх алхамууд: Боломжтой бол хий алдалтыг зогсоох. Хүмүүсийг холдуулах. Ноцолт өгч болох бүх хэрэгсэлийг холдуулах. Аюулын хэмжээнээс давсан тунгаар амьсгалахаас болгоомжлох. Шингэн бутаныг арьсандаа хүргэхгүй байх. Дэлбэрэх холимогийн хэмжээнд хүргэхгүй байх үүднээс агааржуулалтыг нээж агаар оруулах. |
Хаягдлын зохицуулалт(Тухайн газрын хаягдлын дүрэм журамд тааруулах) Түүнд хамаарах бүх дүрэм журмын дагуу хаягдалыг зохицуулна. |
Тусгай хамгaалалтын мэдээлэл
Нүдыг хамгаалах(хамгийн боломжтойг хэрэглэх): химийн нүдний хамгаалалтын шил Арьсыг хамгаалах: Поливинилын спирт, бутил каучук/бээлий/, полиэтилинь каучук/бээлий/ Амьсгалын замыг хамгаалах: Энгийн үед шаардлагагүй. Шатах хязгаарыг давсан агаарын холимог үүссэн нөхцөлд амьсгалын аппаратыг хэрэглэх. Агааржуулалт: Ерөнхий агааржуулалтын системийг ашиглах. Хаалттай болон битүү нөхцөлд газыг гадагшлуулах бусад аргыг хэрэглэх. |
Тусгай урьдчилан сэргийлэх аргууд
Зөөх болон хадгалах үед авч хэрэгжүүлэх урьдчилан сэргийлэх аргууд: Зөөх үед: биет гэмтлээс болгоомжлох Хадгалах үед: Ноцох болон асах эх үүсвэрээс хол байрлуулах агааржуулалт сайтай, хүйтэн газар хадгалах. Хүүхдээс хол байлгах. Халуун газар ил гаргахгүй байх ёстой бөгөөд +40 хэмээс дээш халуунд хадгалахгүй байх. |
Бусад сэргийлэх аргууд: Бүтээгдэхүүнийг ашиглах зааврыг уншиж түүний дагуу ашиглана. Сайн агааржуулалттай газар хадгалана. Дулаан болон ноцох эх үүсвэрээс хол байлгана. Шатамхай бодис асгарч агаарт дэгдсэн үед тэсэрч дэлбэрэх аюултай. |
NA – мэдээлэл байхгүй болон хамааралгүй гэсэн утгыг илтгэнэ.